Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 27-нд нийт 8894 хүнийг шнжилснээс 16 хүнд халдвар илэрсэн.
Эдгээр нь нийслэлд бүртгэгдсэн. 10 нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн. Найм нь гэр бүлийн хүмүүс байна. Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтан халдвар авчээ. Ингээд эрүүл мэнийн 16 ажилтан халдварлаад байна" гэлээ.
А.Сүх