Энэ сарын 27-нд нийт 8894 хүнийг шнжилснээс 16 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд нийслэлд бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Илэрсэн 16 тохиолдлын 10 нь Баянзүрх дүүргээс илэрчээ. Найм нь гэр бүлийн хүмүүс, зургаа нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтан байна.
Ингээд Бянзүрх дүүргээс голомттой халдварын тоо 194 боллоо.
Тус дүүрэгт нийт 1585 хавьтал байгаагаас маш ойр 600 гаруй хүний гурав дахь давтан шинжилгээг хийжээ. Үүнээс 2 хүнд халдвар илэрсэн байна.
А.Сүх