ХСҮТ-д нас барсан иргэнийг халдвартай байсан гэдгийг нь мэдэхгүй оршуулсан. Оршуулах үйл ажиллагаанд оролцсон иргэд халдвар авсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан.
Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлилгээний газрын дарга Я.Буянжаргал “60 настай эмэгтэй биеийн байдал нь маш хүнд байдалтай ирээд 16.20 цагт эмнэлгийн үйлчилгээ авсан. Тус эмэгтэй 2018 онд элэгний хавдартай гэж оношлогдсон.
Улмаар сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад амь насаа алдсан. Энэ сарын 25-ны 07.00 цагт ар гэр нь шарилыг авсан. Эмнэлэг дотор тусламж, үйлчилгээ алдсан зүйл байгаагүй” гэлээ.
А.Сүх