Коронавирусний цар тахалтай холбоотойгоор Улаанбаатарт гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл ЭМЯ-наас нэгдүгээр сарын зургаанаас хойш хориог дахин сунгах санал гаргасан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЭМЯ-наас хөл хориог нэгдүгээр сарын 6-наас хойш сунгах эсэх саналыг одоогоор УОК-т гаргаагүй байгаа" гэв.
Б.Бат