Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нарийн ногоогоо 100 хувь дотоодоосоо хангах боломж бидэнд бий”

2020-12-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсын дотоодод COVID-19 халдвар эрчимтэй тархаж байгаагаас үүдэн хатуу хөл хорионд хоёр дахь удаагаа шилжлээ. Улс орон даяараа анх удаа шахам ийм зүйлтэй тулгарч байгаа бид олон сорилтой нүүр тулсан билээ. Үүний нэг нь дэлгүүрүүдийн нарийн ногооны тавиур хоосорсон явдал байв. Учир нь манай улс нарийн ногооныхоо 25 хувийг дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Гэтэл хөл хорио тогтоосны улмаас хилээр оруулж ирэх нарийн ногооны тээвэрлэлтийг түр зогсоосноос хомсдолд ороод байсан юм. Бүх нийтээрээ “Нарийн ногоо тасарлаа. Үнэ нь нэмэгдлээ. Дотооддоо тариалдаггүй юмуу” хэмээн нэг хэсэг шуугьсан. Гэвч үүнийг асуудал гэхээсээ илүү дотооддоо нарийн ногоо тариалах боломжийг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих сануулга хэмээн хүлээж авъя.

Манай улс 60 мянган га зуны хүлэмж, 27 га өвлийн хүлэмжтэй. Эдгээр хүлэмжинд тариаланчид жилдээ 5800 тонн нарийн ногоо тариалж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Гэтэл  өнгөрсөн онд импортоор 15 мянга 500 тонн нарийн ногоо болон бусад  хүнсний ногоо орж иржээ. Монгол Улс хүлэмжинд тарьсан нарийн ногоогоороо дотоодынхоо ердөө 25 хувийн хэрэгцээг хангадагийн баталгаа нь энэ. Тэгвэл нарийн ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангах боломж бий юу гэдэг асуулт гарч ирнэ. Бид өвлийн болон зуны хүлэмжнийхээ хэмжээг нэмэгдүүлж, хүлэмжийн аж ахуйг дэмжин ажиллавал нарийн ногооныхоо дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бүрэн боломжтой.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн дээр үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн юм.

“Атрын III аяны” үр дүнд тариалалтын хэмжээ дөрөв дахин өссөн

Тун удахгүй бид шинэ оноо угтана. Тэгвэл хуучин онд манай улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ямар үр дүнтэй, хэрхэн ажилласныг эргэн нэг сөхье.Ургацынхаа хэмжээг нэмэгдүүлэх, тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр шимээр сэтгэл зүрхээ зориулан эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл хүнсний ногоогоор иргэдээ 100 хувь хангах боломжийг “Атрын III аян” бидэнд олгосон. Гуравхан жилийн өмнөөс манай улс “Атрын III аян”-г улс орон даяар  өрнүүлсэн нь маш чухал үйл явдал болсон юм.  Энэ үед бид 230 мянган тонн улаан буудай тариалж байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянган тонн улаан буудай хураан аваад байна. Мөн энэ аяны үр дүнд төмс, манжин, луувангаа 100 хувь дотоодоос хангадаг болж, тариалалтынхаа хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлж чадсан. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат “Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1400 гаруй аж ахуйн нэгж газар тариалан эрхэлж байна. Тэд энэ онд 400 гаруй мянган га-д тариалалт хийснээс 389 мянган га-д нь үр тариа буюу улаан буудай тариалсан. Нийт 400 гаруй мянган тонн улаан буудай хураан авч, 240 гаруй мянган тонныг нь гурилын үйлдвэрүүдэд тушаасан. “Атрын III аян” эхлэхийн өмнө 100 гаруй мянга га-д тариалалт хийдэг байсан бол өнөөдөр 400 гаруй мянган га-д тариалалт хийж байна. Энэ аяны үр дүнд тариалалтын хэмжээ дөрөв дахин өсч, төмс, манжин, луувангийн хэрэгцээг дотоодоосоо 100 хувь, бусад хүнсний ногооны хэрэгцээг 50 хувь хангадаг болсон. Мөн  хүлэмжийн аж ахуйнууд дотоодын нарийн ногооны хэрэгцээний 25 хувийг хангаж байна. Төрөөс тариаланчдаа дэмжиж, дотоодод тариалж байгаа хүнсний ногооны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн жил 10 мянган га-гийн услалтын систем, тариалалтын трактор, бусад техникүүдийг 20 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр авч олгосон. Цаашид тариалалтын хэмжээг улам нэмэгдүүлэх зорилт тавин “Атрын IV аяны” хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан. Зун болон өвлийн хүлэмжний тоог нэмэгдүүлж, тариаланчдадаа төрөөс сайн дэмжвэл нарийн ногоогоо 100 хувь дотоодоос хангах боломжтой” гэж ярилаа.

Ургацын хэмээн ийн нэмэгдсэн нь “Атрын III аян”-ы хүрээнд газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүүлж, үрийн сорт чанарыг сайжруулсантай холбоотой. Мөн усны хайгуул судалгаанд үндэслэн томоохон услалтын систем шинээр барьж сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаагийн эхний үр дүн юм. Тэгвэл дараагийн үе шатанд буюу Атрын IV аяны хүрээнд нарийн ногооныхоо дотоодын тариалалтыг нэмэгдүүлж, үр тарианы хэмжээг нэмэгдүүлж, гурилаа экспортолдог болно гэсэн зорилт тавин хуучин оноо үдье. Өмнөх аяны хүрээнд тавьсан зорилтуудаа биелүүлж чадсан  бидэнд дараагийн аяныг амжилттай хэрэгжүүлэх боломж бий.

В.Үнэнбат: Дотоодынхоо үрийн хэрэгцээг 100 хувь хангахаар ажиллаж байна

Атрын IV аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.


-“Атрын III аян”-ы хүрээнд нэг га-гаас авах ургацын хэмжээ дөрөв дахин нэмэгдсэн. Тэгвэл Атрын IV аяны хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Атрын IV аяны хүрээнд хийх  ажлын төлөвлөгөө гарсан. Үүнд нэгдүгээрт, хөрсний үржил шимийг хамгаалахын тулд тариалалтын бүс нутгаас малыг гаргаж, тариалангийн талбайг хашаажуулна. Хоёрдугаарт, газар тариланд ашиглаж байгаа техникийг шинэчилж, илүү боловсронгуй, орчин үеийн болгож, хүнсний ногоо болон үр тарианы ургац хураалтыг 100 хувьд хүргэхээр ажиллаж байна. Гуравдугаарт, хүнсний ногоо хадгалах  зориулалтын агуулах бэлтгэнэ. Дараа нь тариаланчдад шаардлагатай хууль эрх зүйн орчинг бий болгох, тариалангийн даатгалын системийг боловсронгуй болгож хөгжүүлэх  гэсэн олон ажлыг төлөвлөөд явж байна.

-Ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд техникийг шинэчлэхээс гадна үрийн сорт чухал байдаг. Манай улс үрээ дотоодоосоо хангах боломжтой юу?

-Үрийн шинэчлэлийн асуудал бол маш чухал. Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэнг түшиглээд үрийн аж ахуй нэгжийг төрөөс дэмжиж, элит сортын үрийг үржүүлэх, дотоодынхоо үрийн хэрэгцээг 100 хувь хангахаар ажиллаж байна.

-Ургацын хэмжээ нэмэгдвэл экспортолно гэсэн үг үү?

-Экспортод гаргах боломжтой бүтээгдэхүүнийг төрөөс дэмжин ажиллана. Эхний ээлжинд Хятад улс руу гурил экспортлох боломжийн талаар ярилцсан. Тиймээс дотоодынхоо улаан буудайн тариалалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн дүүрэн хангахаас гадна экспортлох боломжтой болно.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тогтвортой үйлдвэрлэлээр салбарын эдийн засгийн өсөлтийг хангах эрхэм зорилготой хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар ирэх онуудад олон ажил хийхээр төлөвлөжээ. Тариаланч, малчид, төр гурав хамтран эх орныхоо хөрсөнд ургуулсан бүх төрлийн эрүүл, чанартай ногоогоор иргэдээ 100 хувь хангана гэсэн сайхан мэдээгээр ирэх оныг угтъя. Үүний тулд төр болон тариаланчдын хамтын хичээл, зүтгэл хамгаас чухал билээ. Өмнөх гуравдугаар аяны хүрээнд ургацын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлж бид чадсан. Тиймээс дараагийн аяны хүрээнд төлөвлөсөн ажлуудаа чанартай, сайн хийж гүйцэтгэх итгэл дүүрэн байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал  төрийг дотоодын тариаланчдаа дэмжих, тариаланчдыг төртэйгээ хамтарч ажиллан, ургацынхаа хэмжээг илүү их нэмэгдүүлэхийг санууллаа.

Эх сурвалж:www.polit.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    21 цаг 33 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    21 цаг 38 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    21 цаг 43 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    21 цаг 50 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    21 цаг 51 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    21 цаг 53 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2026-09-18
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    2026-09-18
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    2026-09-18
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    2026-09-18
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    2026-09-18
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2026-09-18
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК