Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх анхан шатны бүртгэлийн маягтыг шинэчлэн боловсруулж, батлахаар болсон байна. Маягтыг шинэчлэн баталснаар,
-Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос цахимжуулж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулдаг механик ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагчийн ажлын ачааллыг буруулах,
-Даатгуулагч шимтгэл төлөлтийн болон бусад мэдээллээ цахимаар тухай бүр хянадаг болох,
-Тэтгэврийн дэвтрийг 2021 оноос олгохгүй ба тэтгэвэр авагчид мэдээллээ цахимаар авах, хүсвэл хуудсыг хэвлэн өгдөг болох аж. Ингэснээр нийгмийн даатгалын бусад үйлчилгээг цахимжуулах боломжийг бүрдүүлэх юм байна.
У.Тэргэл