Автомашины азын дугаар тухайн хүнийхээ бэл бэнчинг илэрхийлдэг байсан цаг саяхан. Олон саяын үнэд хүрэх азын дугаартай болох гэсэн иргэд авлига өгдөг, нөгөөдүүл нь ч авдаг ийм сүлжээ бий болоод байсан юм.
Энэ байдлыг таслан зогсоохын тулд Авто тээврийн үндэсний газраас азын дугаарыг төрийн үйлчилгээний болоод хог тээвэрлэх автомашинд тавих хачирхалтай шийдвэрийг гаргасан билээ. Харин мөнгөтэй нь хүссэн азын дугаараа аваг. Дугаарыг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогыг сайн үйлсийн хүмүүнлэгийн үйлсэд зарцуулбал яасан юм гэдэг саналыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ гаргаж байсан билээ.
Тэгвэл энэхүү санал ажил хэрэг болжээ. Тодруулбал, шинэ оны босгон дээр ЗТХЯ, АТҮТ хамтран дуудлага худалдааг цахимаар зохион явуулах ба auction transdep.mn сайтаар орж, хүссэн хүн бүр оролцох боломжтой юм байна.
У.Тэргэл