УИХ-аас баталсан "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэгдэт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу энэ сарын 29-нд буюу маргааш бүх нийтээр амарна.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 29-ний Мягмар гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ой тохиож байна. Бүх нийтээр амрах болон тэмдэглэлт баярын өдрүүд энэ онд нийт 17 тохиосон бөгөөд үүний 14 нь ажлын өдөр таарчээ.