“Тэнүүн-Огоо” ХХК-ын жолоочоос сэжигтэй тохиолдол илэрчээ. Үүнтэй холбогдуулан түүний ойрын хавьтал болон бусад жолооч нараас шинжилгээ авч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Одоо түүний шинжилгээний хариуг PCR шинжилгээгээр дахин баталгаажуулах юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. Иргэд та бүхэн амны хаалтаа зүүж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.