“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус баазын жолоочоос коронавирусний халдвар илэрсэн. Тухайн жолооч энэ сарын 20-нд ажилдаа гарсан бөгөөд автобус Чингэлтэй-Зунжин чиглэлд явдаг байжээ.
Автобус баазын жолоочоос халдвар илэрсэн тул арванхоёрдугаар сарын 20-24-ний өдөр Чингэлтэй Зунжин чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Б.Бат