Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан хаагч коронавирусний халдвар авсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 21-нд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хоёрдогч хавьтлаар тусгаарлагдаж байсан цагдаагийн ажилтны өчигдөр батлагдсан. Тийм учраас түүний ойрын хавьтал болох 13 хүнийг тусгаарласан. Мөн тус цагдаагийн газар ажиллаж байсан 74 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Мөн цагдаагийн хэлтсийн 250 хүний шинжилгээг өнгөрсөн шөнөөс авч эхэлсэн" гэв.
Б.Баатар