Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, ахмад дайчин Ч.Ишдовдон гуайд аймгийн Засаг даргын 2020 оны А/244 дугаар захирамжаар хүндэтгэл үзүүлэн 1,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Мөн энэ үеэр улс орныхоо хувь заяаг мөрөн дээрээ өргөж, 1945 оны чөлөөлөх дайны ялалтад мятаршгүй зориг, цуцашгүй зүтгэлээр үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан, энх цагийг авчирсанд талархал илэрхийлэн Батлан хамгаалахын яамны “Эх орны төлөө - I” хүндэт тэмдгээр шагнасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын “Бахархал-Хүндэтгэл”-ийг гардуулан өгчээ.