Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дорноговь аймгийн Айраг суманд COVID-19 халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй 32 өдөр болж байна

2020-12-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсын хэмжээнд Коронавируст халдвар төмөр замын албан хаагчдаас дамжин тархах эрсдэл үүссэнтэй холбогдуулан энэ оны 11 дүгээр сарын 17-оос 18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд, Айраг сумуудаас төмөр замын албан хаагчдад түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ хийхэд 14 хүний хариу эерэг гарч батлагдсан. Халдварын голомтыг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ, УОК-оос хоёр баг томилон ажиллууллаа.
 
Эрүүл мэндийн сайдын А/539 тоот тушаалаар “Шуурхай Удирдлагын Нэгж”-ээс талбарын тархвар судлаач Г.Болдмаа, Б. Чинчулуун, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны  лабораторийн эмч Э. Баасансүрэн нар Дорноговь аймгийн голомтод ажиллахаар томилогдсон. 

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус аймагт нийт 988.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээс хамгаалах хувцас, ариутгалын бодис, эм тарианд 83.7 сая төгрөг, илүү цагийн хөлс  673.2 сая төгрөг, шагнал урамшуулалд 49.0 сая төгрөг, шаардлагатай тоног төхөөрөмж, тухайлбал мананцар үүсгэгч 4ш, РСR шинжилгээний тоног төхөөрөмжөөр тус тус хангасан.  ЭМЯ-аас ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн талбарын тархвар судлаач 3, лабораторийн эмч 2, явуулын лаборатори  ажиллуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг тогтмол өгч хамтран ажиллаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд, Айраг сумуудаас 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд PCR шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан нийт 32 тохиолдлыг тусгаарлан ХӨСҮТ-д хүргүүлсэн. Эдгээр тохиолдлууд нь Дархан-Уул аймагт 2020 оны 11 сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан төмөр замын ажилчдын “Нэгдсэн ээлжийн зохион байгуулалт ур чадвар-2020” тэмцээнд  оролцож халдвар авсан Замын-Үүд сумын нэг, Айраг сумын хоёр ажилтан болон түүний ойрын хавьтлуудын дунд бүртгэгдсэн.

Дорноговь аймгаас Замын-Үүд, Айраг сумуудад бүх нийтийн хөл хориог тогтоож,  Сумын цагдаагийн хэлтэс, Хилийн 0108 дугаар анги, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг томилон  хөдөлгөөнд хязгаарлалт тавьж ажиллажээ.  Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 470, дам хавьтлын 1459 хүнийг тандалтын багийн тархвар судлаачид сум дундын цагдаагийн хэлтэс болон тагнуулын газартай хамтран илрүүлсэн.

Ойрын болон хоёрдогч хавьтлуудыг гэрээр болон эмнэлэгт тусгаарлаж шуурхай хариу арга хэмжээг авсан. Харин төмөр замын зангилааны болон гаалийн байгууллага, хилийн цэргийн алба, мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнуудыг ажлын байран дээр тусгаарлажээ.  Мөн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт молекул биологийн лабораторийг шинээр нээж, PCR шинжилгээний аппаратыг 11 дүгээр сарын 22-ны өдөр суурилуулан, орон нутгийн эмч, лаборантуудыг сурган, дадлагажуулж, сорьц шинжлэх ажлыг 24 цагийн хугацаанд тасралтгүй явуулж байна.

Аймгийн хэмжээнд өдөр бүр лабораторийн 15-20 цэгт  30-38 эмч мэргэжилтэн  ажиллаж,  нийтдээ 24532 хүнийг / түргэвчилсэн болон PCR/ шинжилгээнд хамруулсан нь аймгийн нийт хүн амын 35 хувь, Замын үүдийн хүн амын 61,3 хувь, Айраг сумын хүн амын 55,4 хувь, Сайншанд сумын хүн амын 27.3 хувийг тус тус хамруулсан байна. Нийт давхардсан тоогоор 47,836 шинжилгээ хийсний 29,252 нь PCR, 18,584 нь түргэвчилсэн шинжилгээ байв.
 
Айраг суманд коронавируст халдварын шинэ тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш  бүртгэгдээгүй  32 хоног харин  Замын-Үүд суманд коронавируст халдварын шинэ тохиолдол сүүлийн 14 хоног бүртгэгдээгүй байна.

 

Эх сурвалж: ЭМЯ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    21 цаг 33 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    21 цаг 38 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    21 цаг 43 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    21 цаг 50 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    21 цаг 51 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    21 цаг 53 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2026-09-18
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    2026-09-18
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    2026-09-18
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    2026-09-18
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    2026-09-18
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2026-09-18
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК