Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 29-нд нийт 12828 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээнээс 20 хүнд халдвар илэрсэн. Эдгээр нь бүгд нийслэлд бүртгэгдсэн.
Хоёр нь тусгай үүргийн нислэгээр ирсэн хүнээс илэрсэн бол Баянзүрх нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн, сахиураас илэрлээ.
Ингээд Баянзүрх дүүргийн голомтоос хамааралтай халдварын тоо 244 боллоо. Үүнээс 27 нь эрүүл мэндийн ажилтан байна. Өчигдөр Баянзүрхийн эмнэлэгт байгаагаас гадна “Тэнүүн-Огоо” компанийн хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тодруулбал, 10 гаруй жолооч бөөгнөрч салхинд гарсан байна. Халдвар илэрснийг нь ХӨСҮТ рүү хүргэж, үлдсэнийг нь тусгаарлалаа" гэв.
А.Сүх