Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий нийтэд 80.1 сая хүн халдвар аваад байна. Азийн зургаан оронд мутацид орсон шинэ вирус тархсан гэсэн мэдээлэлтэй байна.
Манай улсад Баянзүрх дүүрэгт голомт хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд иргэд худалдааны төвөөр их зорчиж байна. Хамгийн гол нь гэртээ байх, амны хаалт сайн зүүх, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч авч явах, богино хугацаанд үйлчилгээ хийхийг анхааруулж байна.
Нэг хүн хамгийн дээд хэмжээ нь 15 минут худалдан авалт хийх боломжоор хангах, хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй байх хэрэгтэй. Агааргүй орчин халдвар тархах эрсдэл болж байгаа шүү. Мөн амархан мууддаг зүйлийг их хэмжээгээр нөөцлөх нь хоолны хордлогод хүргэнэ гэдгийг анхааруулъя" гэлээ.
А.Сүх