Эрүүл мэндтийн яамны мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штбаын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Иргэддээ зарим зүйлийг анхааруулж хэлэхгүй бол болохгүй нь. Тодруулбал, Иргэн О-ийн буяны ажилд 40 гаруй иргэн оролцсоноос зургаагаас нь халдвар илэрсэн. Тиймээс буяны ажилд оролцохдоо халдар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, хүнээ цөөлөхийг анхааруулъя.
Мөн нэг иргэн төрсөн өдөрт 20 гаруй иргэнийг урьсан.
Үүнээс нэг хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Тиймээс баяр, арга хэмжээнүүд дээр олон хүн цуглуулахгүй байхыг анхааруулж байна. Иргэддээ онлайн бараанд анхаарахыг сануулъя. Сэжигтэй нэг хүн гар утасны худалдаа зохион явуулсан байна лээ.
Түүнчлэн нэг хүн гурван найзаа дуудаад согтууруулах ундаа уусан байна. Гэтэл өөрөө коронавирусний халдвартай байж таарсан. Ийм тохиолдол их байна. Тиймээс анхаараарай хүмүүс ээ" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)