Өчигдөр нийт 12828 хүнд шинжилгээ хийснээс 20 хүнд халдвар илрээд байна. Эдгээр нь бүгд нийслэлд бүртгэгдсэнээс 18 нь Баянзүрхийн голомтоос гаралтай халдвар байна.
Баянзүрх дүүргийн голомтоос хамааралтай халдварын тоо 244 боллоо. Үүнээс 27 нь эрүүл мэндийн ажилтан байна. Баянзүрхийн эмнэлэгт гарсан голомтоос гадна “Тэнүүн-Огоо” компанийн хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тодруулбал, 10 гаруй жолооч бөөгнөрч салхинд гарсан байна. Халдвар илэрснийг нь ХӨСҮТ рүү хүргэж, үлдсэнийг нь тусгаарласныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)