Улсын Онцгой Комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Арвинбуян өнөөдөр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөв. Хуралд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Шуурхай штабын ерөнхий менежер Я.Амаржаргал болон шуурхай штабын бие бүрэлдэхүүн оролцов.