Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 13597 хүнд PCR шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 16 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр өвчтөн, нэг сахиур, бусад нь гэр бүлийн хүн байна. Франкфуртын нислэгээр ирсэн хоёр тохиолдол гуравдахь шинжилгээгээр илэрсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдол 399 болж байгаа юм. Мөн ХСҮТ-ийн халдвараас хоёр тохиолдол бүртгэгдсэн. Нэг эмч, нэг нятлан.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1215 боллоо. Үүнээс 830 хүн эдгэрсэн. Улаанбаатар хотын голомтод бүртгэгдсэн 410 тохиолдол болж байна. Орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэв.
Б.Баатар