Улаанбаатар хотод бүртгэгдсэн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобус баазын жолоочийн голомтоос дахин нэг халдвар илэрсэн байна. Тодруулбал автобус баазын шатахуун түгээгүүрийн түгээгч хийдэг ажилтай хүнээс халдвар илэрчээ. Тус түгээгч нь 24 цаг ажиллаад 72 цаг амардаг байна. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 21-ний өдөр ажилдаа гарсан аж. Тиймээс хамт ажилладаг 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй аж.
Түүнчлэн Баянчандманд коронавирусний халдвар илрээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Б.Баатар