Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, явуулын лабораторид нийт 17,764 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь БЗД-ийн эмнэлгээс гаралтай халдварын хавьтал, тусгаарлалтад байсан хүн, Мөнххада ХХК-ийн хоёр ажилтнаас өчигдөр орой халдвар илэрлээ. Тус компанид 116 ажилтан байгаа. Үүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн байна. Тандалт судалгааны ажил үргэжлилж байна. Улаанбаатарын гололмтод 410 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй
Дотоодын халдар 740 болсон бол улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1220 боллоо. Үүнээс 837 хүн эдгэрсэн" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)