Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны арванхоёрдугаар сарын 16,17-наас тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, 4 удаагийн шинжилгээ сөрөг гарсан тул 332 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлжээ. Энэ голомттой холбоотой 913 хүн ажиглалтад байна.
Нийт хоёр голомттой холбоотойгоор 1,870 хавьтал гэрийн хяналт тандалтад байна.
Шинэ ондоо иргэд минь эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж амны хаалтаа зүүн зай барих, гадуур явахгүй гэр орондоо байж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судлалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо.
Б.Бат