Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 1-ны өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, явуулын лабораторид нийт 11152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал 15 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн 7 нь зөөвөрлөгдсөн тохиолдол. Зөөвөрлөгдсөн 7 тохиолдол нь Франкфурт Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн бөгөөд тусгаарлагдсан байсан хүмүүс. Амар зочид буудалд байсан 5 хүн, Жаргалант зочид буудалд тусгаарлагдаж байсан 2 хүний гуравдахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Мөн тус буудалд үйлчилж байсан резидент эмчийн шинжилгээ мөн эерэг гарсан. Тийм учраас Амар зочид буудалд халдвар тархах эрсдэлээс сэргийлж 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг сольсон. Үүнийг ард иргэд зөв ойлгох хэрэгтэй. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 406 болж байна.
Б.Баатар