Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дотоодод 15 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, Мөнххада компаний 4 ажилтнаас халдвар илэрсэн бөгөөд үүнтэй холбогдуулан ойрын 35 хүнийг тусгаарласан бол 92 хүнийг гадуур тусгаарлан ажиглаж байгаа юм байна.
Мөн Төв шуудан компаний гүнийн гаалийн хэсгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн тул ойрын хавьтлын 70 хүнийг хяналтад авч, тусгаарлах байранд тусгаарласан.
Харин бусад тохиолдолууд нь өмнөх хавьтлын тохиолдлууд байгаа аж. Тодотговол, Баянзүрх дүүргийн эмнэлгээс голомтоос 4 тохиолдол бүртгэгдсэн. Гэр бүлийн 3-4, ХСҮТ-ийн ажилтны гэр бүлийн хүнээс халдвар илэрсэн.
Дотоодын халдвар нийт 755 бол нийт Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 1242 болсон байна.
Б.Бат