Сайжруулсан шахмал түлшийг долоо хоногт зургаан шуудайг олгож байгаа нь хүрэлцээгүй басхүү явдал чирэгдэл ихтэй гэх гомдол иргэдийн дунд гардаг. Тэгвэл энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө. Тэрбээр "Журмын дагуу долоо хоногт зургаан шуудай шахмал түлш олгож байгаа. Энэ нь маш нарийн судалж гаргасан журам. Ер нь долоо хоногт зургаан шуудай гэдэг бол хангалттай гэж үзэж байна. Энэ жил шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэн. Тиймээс үйлдвэрлэлийг нэмсэн. Өдөрт 3700 орчим тонн шахмал түлш хэрэглэж байна. Ямар нэгэн хомсдол үүсгэхгүй байхаар ажиллаж байна" гэлээ.
Б.Бат
Сэтгэгдэл (2)