Сүүлийн үед ЭМЯ халаа сэлгээ хийж байгаа гэх мэдээлэл ихээр гарч байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тайлбар хийв. Тэрбээр "Эрүүл мэндийн яаман дээр халаа сэлгээ хийж, өөрийн хүнээ тавьсан зүйл байхгүй. 2021 онд зарим байгууллага гүйцэтгэлээрээ санхүүжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны бүтцэд өөрчлөлт орж байгаа. Чиг үүргийн хувьд төрийн нарийн бичгийн дарга эл ажлыг хариуцан ажиллаж байгаа" гэв.
Мөн тэрбээр "Амар зочид буудалд халдвар хамгааллын дэглэм алдаж, халдвар тархаж байна уу эсвэл Фракфуртын онгоцоор ирсэн хүмүүс нислэгээр ирэхээсээ өмнө халдвар авсан байсан уу гэдгийг судлахаар ажиллаж байгаа. Өнөөдөр эцсийн дүгнэлтийг өгөх боломжгүй" гэдгийг хэллээ.
Б.Бат
Сэтгэгдэл (3)