Дархан-Уул аймаг эрүүл бүс гэдгийг батлах зорилгоор явуулж буй тандалтын PCR шинжилгээ авах ажил хоёр дахь өдөртөө үргэлжилж байна.
Өнөө өглөөний 09.30 цагийн байдлаар гурван цэгт 1300 иргэнээс шинжилгээ авахаас 250 гаруй иргэн хамрагдсан дүнтэй байна.
Иймд үсчин, гоо сайхан, хүргэлтийн хоол, харуул хамгаалалт, такси, нийтийн тээвэр, хувийн эмнэлгүүдийн төлөөлөл, Дарханаас Улаанбаатар болон бусад аймаг руу явахаар бүртгүүлсэн иргэд 14.00 цагаас өмнө ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, 9 дүгээр сургуулийн байр, Дархан өргөө полетехникийн сургуулиудад очиж шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.