Иргэдийн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан УБЦТС ТӨХК 7004-7004 утаснаас гадна хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авах нэмэлт дугааруудыг цагийн хуваарийн ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, Төв аймаг, зуслангийн хэрэглэгчдийн санал хүсэлтийг тусгай дугааруудад авч, мэдээлэл өгөхөөр болсон байна.
Нэмэлт дугаарууд нь ажлын өдөр 09:00-18:00, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байх аж.
Сэтгэгдэл (1)