Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 3-нд 13621 хүнд шинжилгээ хийснээс 23 хүнд халдвар илэрлээ.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1286 боллоо. Үүнээс 878 нь эдгэрээд байна.
Тодруулбал, Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүний гуравдахь давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр эмч эмнэлгийн ажилтан, 19 хүн нь Улаанбаатарын голомтоос илэрсэн. Тодруулбал, Мөнххадаа, ХСҮТ, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтын гэр бүлийн болон ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна. Ингээд дотоодын халдвар 795 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд есөн хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1286 боллоо. Үүнээс 878 хүн эдгэрсэн байна. Харин маш хүнд хоёр, хүнд ес, хөнгөн 262 байна" гэлээ.
Б.Баатар