Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны сайдын зөвлөх О.Чимэдсүрэн "Нийслэлд халдвар голомтлон тархаж байна. Энэ хүрээнд нийслэлээс 21 аймаг руу халдвар тархах эрсдэл өндөр гэсэн судалгааны дүн гарч байна.
Тодруулбал, өчигдөр ДЭМБ-ын аргачалын дагуу хамтарсан багууд 19 дэх үнэлгээ хийж үзэхэд эрсдэл өндөр гэж гарсан.
Кластер голомтуудыг хумих чиглэлээр орон нутгуудад 1-3 баг илгээж, оношилгоо хийх ажил эрчимтэй хийсэн. Одоогийн байдлаар халдвар гарсан аймгуудад нийт 133 мянган PCR шинжилгээ хийгээд байна" гэлээ.
А.Сүх