Нийслэлийн хэмжээнд коронавирусний илрүүлэх шинжилгээг хүн амын дунд хийж буй. Тэгвэл өчигдөр нийслэлийн эрсдэлт бүлгийн 2160 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн байна. Харин Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын уртын жолооч нар шинжилгээ хийхэд халдвар илрээгүй аж. Хүн амын дунд эх үүсвэр нь тодорхойгүй халдвар илэрч байгаа тул иргэд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь халдварыг эрсдэл багатай даван туулах боломжтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Б.Бат
Сэтгэгдэл (3)