Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 244 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолооч, орон нутагт 31 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)