Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нэгдүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын 4 дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 17 зах, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ.
Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-8800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Махны бөөний үнэ хонины мах 7000-7200 төгрөг, үхрийн мах 7800-8300 төгрөг, адууны мах 6500 -6800, ямааны мах 6800 төгрөгний үнэтэй байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 0.7 тонноор буурч 8.9 тонн нийлүүлэгдсэн байна.
Эх сурвалж: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Сэтгэгдэл (1)