Шадар сайд Я.Содбаатар нэгдүгээр улиралдаа багтаж эхний вакцинжуулалтыг эхлүүлнэ гэдгийг мэдээлэв. Тэрбээр "Дэлхий нийтээр вакцинжуулалт руу олон орон явж байна. ДЭМБ эхний вакцинаа албан ёсоор бүртгэж авлаа. Манай улс ч нийтийн дархлаа вакинжуулалтад иргэдээ хамруулахаар ажиллаж байна. Одоогоор албан ёсны мэдээгээр, нэгдүгээр улиралдаа багтаж эхний вакцинжуулалтыг эхлүүлнэ гэж тооцож байгаа. 3-4 чиглэлээр оруулж ирэхээр ажиллагаа явж байна" гэдгийг онцоллоо.
У.Тэргэл