Баянзүрх дүүргийн эмнэлгийнхэн бүртгэлээ үнэнээр зөвөөр хийдэг байсан бол ингэж их халдвар тархахгүй байсан тухай Шадар сайд Я.Содбаатар хэлж байна. Тэрбээр “Эрүүл мэндийн сайдын тушаалыг чанд мөрдөн ажиллаж, эмнэлгээс гарч байгаа хүн болгоноос шинжилгээ авдаг байсан бол ингэтлээ хүнд байдалд орохгүй байсан. Халдвар хамгааллын дэглэмээ барьж байсан бол нэг голомтоос 286 хүн гарахгүй байв. Хэтэрхий мөнгөний хойноос яваад бүртгэл тооцоогоо нуугаад үүнээс шалтгаалсан хүндрэлийн наад захын жишээ энэ юм. Сүүлийн үед гарч байгаа голомтыг хөөгөөд үзвэл, нөгөө л Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэйгээ холбогдож байгаа” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)