Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сэржбүдээ: “Газком” компани хийн төхөөрөмжөө иргэдэд зээлээр олгож байна

2021-1-05
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтээр нүүрсний хэрэглээнээс татгалзаж аль болох ногоон орчин, ногоон эрчим хүч, ногоон эдийн засаг руу тэмүүлж, эрэлхийлж байна. Манай улсын хувьд өнгөрсөн оноос эхлэн түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, шахмал түлшийг нэвтрүүлэн агаарын бохирдлыг тодорхой түвшинд бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, 2019 онд агаарын бохирдлыг 50 хувь, 2020 онд 80 хувь бууруулах зорилт тавьсан ч цар тахалтай холбогдуулан шахтал түлшний хэрэглээ нэмэгдэж, 80 хувийн зорилт байтугай 50 хувьдаа ч хүрэхгүй байгаагаас гадна агаар дахь хорт хийн элементүүд нэмэгдэж байгаа талаар иргэд бичжээ. Тиймээс “Газком” компаний зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орлого нотлохгүй, урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр бие даасан хийн халаалтын систем айл өрхүүдэд суурилуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар тус компанийн үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээгээс тодруулснаа хүргэе.


-Хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулах хүсэлт гаргасан айл өрхүүдэд ямар нэгэн болзол шаардахгүйгээр суурилуулахаар болсон гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эдийн засаг нэн хүнд, мөн хүйтний эрч эрс чангарч байгаа энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд хийн халаалтын төхөөрөмжөө гэр хорооллын иргэдэд орлого нотлохгүй, урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр суурилуулахаар шийдвэрлэлээ. Төр засгаас цахилгаан, дулааны үнийг тэглэсэн. Харин манай компанийн зүгээс төр засгийн үйл ажиллагааг дэмжиж нүүрсний хэрэглээг багасгаж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байна.

-Дэлхий нийтээр нүүрс, шахмал хатуу түлшнээс татгалзаж хийн халаалтын цэвэр, байгальд ээлтэй технологи ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн айлыг хийн төхөөрөмжөөр хангах боломжтой байгаа вэ?

-Манай компани Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах “Хийн шийдэл” төслөө хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Бидний хийсэн өнгөрсөн жилийн тооцооллоор нийслэлийн 240 мянган айл өрхийг таван жилийн дотор хийн халаалтад шилжүүлэх боломжтой гэдэг судалгаа гаргасан. Үүнтэй холбогдуулан “Хийн шийдэл” төслөө нийтийн хүртээл болгох зорилгоор үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Хийн халаалтын тоног төхөөрөмж нь Япон улсаас орж ирдэг учраас суурь зардал нь үнэтэй тусаад байдаг сул тал бий. Тиймээс эх оронч сэтгэлээр Японоос орж ирж байгаа бүх төхөөрөмжөө дээрх нөхцөлөөр суурилуулж угсрахаар шийдсэн. Ингэхдээ хийн халаалтын сарын төлбөрийг 50 хувь буулгаж, мөн өнөөдөр БОАЖЯ-тай холбогдож, санаачлаж буй ажлаа танилцууллаа. Яамнаас биднийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Төр засагтайгаа хамтраад ажиллавал ердөө гуравхан жилийн дотор утаанаас салах боломж байна. Дахиж нүүрс түлж, угаартах асуудлыг нэг мөр зогсоох боломж бий болж байна гэсэн үг.

-Арилжааны банкаар дамжуулах шаардлагагүй компанитайгаа гэрээ хийгээд хийн төхөөрөмжөө суурилуулах боломжтой юм байна?

-Тийм. Өнгөрсөн жил хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулах хүсэлтэй иргэд БОАЖЯ-ны ногоон зээлд хамрагдахаар хүсэлтээ өгсөн. Харамсалтай нь дотоодын банкнуудын тавьж буй өндөр шаардлага, зээлийн хүнд нөхцөлөөс болж олон айл өрх, ААН хамрагдаж чадаагүй. Гол үүсэж байгаа асуудал нь яамнаас санхүүжилт олгож байгаа ногоон зээлийг банкнууд өндөр шаардлага тавьж иргэдэд олгодог. Улмаар тухайн шаардлагыг хангах иргэд, ААН тэр болгон байдаггүй. Энэ асуудлыг шийдэхээр манай компаний зүгээс банкаар дамжуулахгүйгээр зээлээр шууд суурилуулж өгөхөөр болж байна.

-Бүтээгдэхүүний суурь үнэ айл өрхүүдэд үнэтэй тусдаг учраас иргэдэд зээлээр худалдан авах боломжийг нь бүрдүүлж өгч байгаа юм байна. Тоног төхөөрөмжийг суурилуулахад үндсэн үнэ нь хэд орчим төгрөг байдаг юм бэ?

-Нэг айл өрхөд суурилуулахад ойролцоогоор хийн тоног төхөөрөмж нь тухайн айлын барилыг хэмжээнээс шалтгаалан долоо орчим сая төгрөгөөс эхэлдэг. Манай оруулж ирж байгаа тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагаа, ухаалаг технологиор Дэлхийд тэргүүлэгч олон улсын ISO14001 стандартын Япон улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж ирдэг. Хийн тоног төхөөрөмж нь зарим талаар ОХУ, БНХАУ-ын технологиос аюулгүй ажиллагаагаар давсан гэж хэлж болно. Манай компани нь тухайн хэрэглэгчийн халаалтын хийн хангамжийн аюулгүй ажиллагаа, ашиглалт үйлчилгээг нь бүрэн хариуцаж ажилдагаараа давуу талтай.

ТАНЫ ХҮССЭН ГАЗАРТ ТАВ ТУХЫГ БЭЛЭГЛЭНЭ...

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өмнөговь аймаг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
"Алдарт эхийн одон"-гийн тухай бидний мэдвэл зохих БҮХ зүйл
Имарт 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагийн мод тарилтаа амжилттай зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Болдоо (66.181.177.114)
    Ах дүүгээрээ идэхээ болиочээ.ах нь дүүдээ эрх аьч өгөөд хэл ам гарангуут нь бас шилжүүлж бгаа гжсэн шүү.тэгээд компаныхаа нэрийг бичихгүй бгааг харж бна даа.нус наагаад ичиж амьдар
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.9.46.230)
    Хариуцлаггүй иргэдтэй учир болгоомжлол их байх.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Иргэн (202.9.46.230)
    Танилцуулга байна уу ,анх тавиулах,тавьсаны дараах ,сарын зардал гэх мэт...
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.55.191.205)
    ХАЯГАА БИЧИЖ БОЛОХ УУ ? УТАСАА
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.194.230)
    Бусад салбарт татаас өгөө л байдаг юм билээ.Иргэдэдээ 50% хөнгөлөөд баялаг гадагш зөөж бгаа компиануудаар хийлгээчээ. Сэтгэл байхгүй юмаа хийе гэвэл арга нь олдоно штээ. Хий бол аюул шүү аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангах хэрэгтэй шүү.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.188.207)
    Сумьябазар түлш эрчим хүчний сайд бхдаа энэ компанийг бгуулаад дүүгээ тавьчихаж. Сайд бх зуураа улсын хөрөнгөнөөс том үмхээд амжжээ. Сайн юманд махан толгойлчихоод хулгай хийх муу юманд их сайн юмаа, долгорсүрэнгийхэн.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
    • Хэзээ түлш эрчим хүчний сайд байсан юм Юмыг өөр өнцөгөөр харж байгаад өөрөө бүрмөсөн муруйчихваа
      2021 оны 01 сарын 05
  • Зочин (66.181.188.207)
    Энэ чинь сумьябазарын дуу билуу
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.9.46.73)
    Ахын буянаар хийн салбарт орж хүч үзэж буй залууд амжилт хүсье. Үнэхээр хийн түлш бол уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолыг шийдэх хамгийн оновчтой гарц мөн. Үүнд харин төрийн стратеги бодлого, хууль эрх зүйн нарийн зохицуулалт хэрэгтэй. Хэн дуртай хүн хийн түлшээр бизнес хийнэ гэдэг ойлголт байж боломгүй. Тэр хүн би мэрэгжлийн бус ч сайн мэргэжилтэнг ажиллуулна л гэнэ ойлгомжтой. Сайн мэрэгжилтний үгийг сонсохоо байдаг аюул байдгыг мартаж үл болно.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
    • иргэн
      Зөв шийдэл, төр татаас өгөх хэрэгтэй. Ямаанд өгсөн татаасаас илүү үр дүн авч ирнэ.
      2021 оны 01 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    1 цаг 3 мин
  • ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
    1 цаг 5 мин
  • Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
    3 цаг 46 мин
  • Т.Мөнхсайхан: ЖИЛ БҮР НАСАНД ХҮРЭЭГҮЙ 2600 ОХИН ЖИРЭМСЭЛЖ БАЙНА, ЭНЭ БАГА ТОО БИШ
    3 цаг 49 мин
  • Өмнөговь аймаг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    3 цаг 52 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
    4 цаг 17 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард иргэд хүртдэг байх, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ашиглахад онцгой анхаарах шаардлагатай
    4 цаг 29 мин
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
    4 цаг 32 мин
  • "Алдарт эхийн одон"-гийн тухай бидний мэдвэл зохих БҮХ зүйл
    4 цаг 40 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    6 цаг 4 мин
  • Н.Учрал: Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийе
    6 цаг 6 мин
  • О.Зундуйдорж: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн гарын үсэг 50 сая төгрөгийн үнэд хүрсэн
    6 цаг 13 мин
  • Н.Алтанхуяг: МАН-ын бодлогоор манай улс хөгждөг бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө
    6 цаг 40 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
    7 цаг 3 мин
  • Замын-Үүд боомтоор 36 мянган өндгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
    7 цаг 11 мин
  • МУГЖ Г.Ариунбаатар Вердийн “Набукко” дуурийн гол дүрд тоглож байна
    7 цаг 25 мин
  • Өмнөд Солонгосын кино салбар AI технологийг ашиглаж эхэлснээр жүжигчид, уран бүтээлчид ажилгүй болох эрсдэл нүүрлэв
    7 цаг 51 мин
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
    8 цаг 1 мин
  • Хятадын Шаньси мужид нүүрсний уурхай дэлбэрсний улмаас 82 хүн амиа алдаж, 120 гаруй хүн шархаджээ
    8 цаг 19 мин
  • Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдавгын ХОМ
    8 цаг 31 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК