"Мөнххада" ХХК-ийн ажилчдаас коронавирусний халдвар илэрч, бас нэгэн голомт болоод байгаа билээ. Тэгвэл тус голомттой холбоотой 17 тохиолдол гарсан байна. Тодруулбал "Мөнххада" ХХК-ийн зургаан ажилтан, тэдний гэр бүлийн 11 хүн өвчилсөн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Ташрамд өгүүлэхэд, "Мөнххада" ХХК хөл хориог сунгахын өмнөх өдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр байгууллага дээрээ олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан. Арванхоёрдугаар сарын 14-22-ны өдрүүдэд ажилласан байсан. Тиймээс тус компаний ажилчдаас халдвар илэрч болохыг УОК-оос мэдээлсэн юм.
Б.Баатар