"Ачтан Элит Клиник" эмнэлгийн эмч, ажилчдаас коронавирусний халдвар илэрчээ. Энэ талаар тус эмнэлэг мэдээлсэн бөгөөд ингэхдээ "Ачтан Элит Клиник" эмнэлгийн эмч, ажилчдаас батлагдсан тохиолдол гарлаа. Уг эмнэлгээс үйлчлүүлсэн иргэд, тэдгээрийн гэр бүл яаралтай өөрийгөө тусгаарлаж, зарлан мэдээллийн дагуу шинжилгээнд хамрагдана уу. Хамрагдах хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 2021 оны 01 дүгээр сарын 05" гэх зарлалыг олон нийтэд хүргэсэн байна.
Б.Баатар