"Ачтан Элит Клиник" эмнэлгийн эмч, ажилчдаас коронавирусний халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал "Ачтан Элит Клиник" эмнэлэг шинэ оны баяраар амраад үйл ажиллагаагаа эхлүүлэхээр нэгдүгээр сарын 3-нд эмч, ажилчдаасаа коронавирусний шинжилгээ авсан байна. Ингэхэд сэжигтэй тохиолдол илэрсэн тул PCR шинжилгээг давтан авахад есөн хүнээс халдвар илэрсэн. Цаашид тандалт судалгааг хийж байна. Тус эмнэлэг нь нийт 134 эмч, эмнэлгийн ажилтантай. Энд арванхоёрдугаар сарын 28-ныг өдөр хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан байна. Улмаар арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдөр амарсан байна. Тиймээс арванхоёрдугаар сарын 15-наас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлж байсан иргэд гэрийн ойр байгаа шинжилгээний цэгээр үйлчлүүлж, шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)