Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн “Задгай” хэмээх газар дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 09:04 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 09:08 цагт очсон байна. Худгаас тус сумын харьяат иргэн 57 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ