Засгийн газраас арванхоёрдугаар сарын 1-нээс дулаан, цахилгааны төлбөрийг чөлөөлснөөс хэрэглэгчид өмнөх саруудынхаа төлбөрийг төлөхдөө хойрго хандах болжээ. Тиймээс өнөөдрийн байдлаар 340 мянган хэрэглэгч өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойшхи цахилгааны төлбөрөө төлөөгүйгээс УБЦТС компанид нийт 12,3 тэрбумын өр хуримлагджээ. Тус компанийнхан хэрэглэгчдийн хуримлагдсан өрд алданги тооцохгүй байхаар болсон. Тиймээс иргэд ухамсраараа өмнөх саруудынхаа өр төлбөрийг барагдуулах шаардлагатай байгаа аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)