Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, маргааш өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 01 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
7, 8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг болон Алтайн өвөр говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.