Цар тахлын улмаас хатуу хөл хорионы тогтоон, олон албан байгууллага, аж ахуйн нэгж үүдээ хаасан. Тиймээс ажилгүй, ажлын байргүй иргэн олширч, энэ үүднээсээ ажилгүйдлийн тэтгэмж авах хүний тоо ч эрс өсчээ. Тухайлбал, 2020 онд ажилгүй болсон иргэд 45,5 тэрбум төгрөгийн тэтгэмж авсан байна. Ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо эрс өссөнөөр Ажилгүйдлийн даатгалын сан хоосрох уу. Энэ ачааллыг даах хэмжээний хөрөнгө мөнгө байгаа юү. НДЕГ-ын эх сурвалж, 30 орчим тэрбумын хуримтлал бий гэв. Цаашид ч ажилгүйдлийн тэтгэмж авах хүний тоо өснө гэсэн магадлалтай байгаа аж.
У.Тэргэл