Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Өнөөдөр 41 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 1349 боллоо. Үүнээс 887 хүн эдгэрсэн.
Дэлхий нийтийн мэдээллийг бид хүргэдэг. Англи улсаас гаралтай мутацид орсон шинэ вирусний өвчлөл дэлхийн 33 оронд бүртгэгдээд байна.
Ингэхдээ архаг хууч өвчтэй хүмүүсийг хүндрүүлэх, хүүхдүүдийн дунд өвчлөл ихээр үүсгэж байна. Цаашид уг вирусний талаар судлах шаардлагатай гэж үзжээ.
Европын холбооны улсуудад зул сарын баяраас үүдэн өвчлөл эрчтэй тархаж байна" гэлээ.
А.Сүх