Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 5-нд нийт 16377 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 41 хүнд халдвар илэрсэн. Эдгээр нь нийслэлд бүртгэгдсэн. Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй.
Таван тохиолдол нь ХӨСҮТ-ийн эмч, ажилчид байна. Бусад нь голомтлон гарч байгаа халдваруудын голомтуудаас илэрсэн. Ачтан эмнэлгийн эмч, ажилчид гээд 9 хүнээс халдвар өмнө нь илэрсэн бол тэдгээртэй холбоотой халдвар 16 боллоо.
Мөн “Тэнүүн-Огоо” компанийн хоёр ажилчин, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилчнаас халдвар илэрсэн.
Түүнчлэн өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-аас хойш “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох, өөрсдийгөө тусгаарлах хянах, шинжилгээнд хамрагдахыг хүсэж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)