БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 03-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавируст халдварын сорьц авах, PCR шинжилгээний багц” 243 мянган ширхэг бүтээгдэхүүнийг хөлдсөн гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "БНХАУ-аас оруулж ирсэн лабораторийн шинжилгээний шингэн хөлдсөн гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг МХЕГ хянаж, шалгана. Уг шингэнийг хувь компани оруулж ирж байгаа" гэлээ.
А.Сүх