Нийгмийн хариуцлагын хүрээнд "Түмэн Буян" ХХК, "Энержи комплекс" ХХК-ийн хамт олон хүнд хэцүү үед сэтгэл зүрхээрээ нэгдэж тусламжийн гараа сунгажээ.
Аюулт цар тахлаас сэргийлэх их ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд тусламжийн гараа сунгаж тусламжийн бараа бүтээгдэхүүн, халдвар хамгааллын хэрэгсэл гардуулан өгснийг:
-Түмэн Буян ХХК-аас хандивласан /1000ш амны хаалт, 5 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн/-ийг Хот тохижилтын газрын Тохижилт үйлчилгээний ажилчдад,
-Энержи Комплекс ХХК-аас хандивласан /5000 ширхэг амны хаалт, 600 ширхэг дархлаа дэмжих аарц, 50ш гар ариутгагч/-ийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан албан хаагчид, өдөр тутмын хяналтын ажлыг гүйцэтгэж буй хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллагын ажилтнуудад тус тус хүлээлгэн өгч эрүүл энхийг хүслээ.