Хавдар судлалын үндэсний төв халдварын голомт болж, тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хэд, хэдэн эмч сувилагч халдвар авсныг тогтоосон билээ. Өнгөрсөн хугацаанд тус эмнэлэг хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүддээ хэвийн үйлчилж, харин гаднаас өвчтөн авахгүй байсан юм.
Мөн эмэгтэйчүүдийн мэс заслыг Амгалан амаржих төвд, боолтыг харьяа дүүргийнх нь эмнэлэгт гэх зохицуулалтыг хийж ирсэн.
Хавдартай өвчтөнүүдийн амь нас, эрүүл мэнд цаг хугацаагаар хэмжигддэг.Тиймээс тус эмнэлгийнхэн аль болох богино хугацаанд голомтыг хумьж, үйл ажиллагаагаа эхлүүлэх байлаа. Өнгөрсөн хугацаанд эмч, ажилтнуудаасаа 3-4 удаагийн шинжилгээ авч, халдвар дахин илрээгүй,мөн эмнэлгийг бүхэлд нь ариутгаж, халдваргүйжүүлсэн тул үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд эмч, эмнэлгийн 438 ажилтнаас давхардсан тоогоор 1354 PCR шинжилгээ авсан бол өвчтөн, сахиур зэрэг нийт 476 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)