Яг одоо Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийг тусгаарлалтад аваад байна.
Тус эмнэлгээр коронавирусний халдварын шинж тэмдэгтэй өвчтөн үйлчлүүлсэн тул энэхүү арга хэмжээг авчээ.
Өвчтөнөөс хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан ба өдгөө ХӨСҮТ- рүү илгээсэн PCR шинжилгээний хариуг хүлээж байгаа аж. Тэр хүртэл тус эмнэлгээс хэнийг ч оруулахгүй, гаргахгүй, мөн эмч, ажилтнуудыг хөл хориод байгаа аж. Тус эмнэлгийн ажилтнуудаас өмнө нь шинжилгээ авсан ч бүгд сөрөг гарсан сайхан мэдээтэй байв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)