Дархан-Уул аймаг халдваргүй “Ногоон бүс” болсныг зарласан. Тиймээс өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 7-ны өдрөөс 17 төрлийн үйлчилгээ хэвийн горимд шилжин ажиллах юм.
Тодруулбал, олон улсын байгууллагууд, худалдаа үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвүүд, лангуу алгасахгүй хэвийн ажиллана. Зочид буудал, спорт заал, /ЕБС спорт заал/ фитнес, иог, спининг, теннис, биллиард, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ, нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/, нэг цэгийн үйлчилгээ, саун бассейн, нийтийн халуун ус, гоо сайхан, мэргэжлийн түр сургалтууд, сүлжээний бизнес, сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдахыг зөвшөөрсөн .
Харин баар, караоке, бүх төрлийн үзвэр үйлчилгээ, сүм, хийд, тоглоомын төв, бүжгийн клуб, хурал зөвлөгөөн, тэмцээн, уралдаан, үзэсгэлэн худалдаа явуулахыг хориглоод байгаа юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)